Даваа, 5-р сар 19, 2025 17:41:50
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 19-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд судалж, ирэх онд каталог хэвлэн гаргана


Densmaa 2025-04-28 11:04

Дорно дахины музейн сан хөмрөгт XIX-XX зууны монголын түүхэнд холбогдох бурхан шашны эд зүйлсийн цуглуулга, танка зураг, Занабазарын дэг сургуулийн алтан бурхад зэрэг олон үзмэр байна

        Москва хотод байрладаг Дорно дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Седов Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. А.В.Седов Дорно дахины улсын музейн сан хөмрөгөөс монголын урлаг, соёлын түүхэнд хамаарах шилдэг үзмэрүүдийг танилцуулж, цаашид хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн зохион байгуулах саналтай байгаагаа хэлэв. Уулзалтаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус музейд хадгалагдаж буй монголын цуглуулгыг “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд судалж, 2026 оны хоёрдугаар улиралд каталог хэвлэн гаргана гэв. Тус музейн сан хөмрөгт XIX-XX зууны монголын түүхэнд холбогдох бурхан шашны эд зүйлсийн цуглуулга, танка зураг, Занабазарын дэг сургуулийн алтан бурхад, монгол зургийн аргаар зурсан уран зураг, монгол дээл хувцас, малгай, гутал, эмэгтэй хүний гоёл зүүсгэл, мөнгөн аяга, сав суулга, хөгжмийн зэмсэг, модон сийлбэр зэрэг олон үзмэр хадгалагдаж байна. 

Үзсэн: 2592

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: