Драмын эрдмийн театр Хүннү гүрний түүхийг өгүүлэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ оролцож байна

“Тэнгэрийн хүү” жүжгийг Унгар болон Европын бусад орны үзэгчдийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Унгарын Үндэсний театрт талархал илэрхийлэв
Унгар Улсын нийслэл Будапешт хотноо нээлтээ хийсэн “МИТЕМ” олон улсын театрын фестивальд Улсын Драмын эрдмийн театр Хүннү гүрний түүхийг өгүүлэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ оролцож байна. ГХ-ны сайд Б.Батцэцэг уран бүтээлчидтэй уулзахдаа “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээлээр дамжуулан Монголын ард түмний ондоошил, эх оронч үзэл, оюуны өв, үндэсний бахархал, түүх соёлыг гадаад улс орон, Унгар анд нөхдөдөө сурталчлан таниулж, олон улсад нэр хүндтэй театрын наадмын тайзнаа толилуулж байгаа нь бидний бахархал бөгөөд Монгол, Унгарын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдгийг онцолж, амжилт хүслээ. Түүнчлэн, “Тэнгэрийн хүү” жүжгийг Унгар болон Европын бусад орны үзэгчдийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Унгарын Үндэсний театрт талархал илэрхийлэв.