Дэлхийн дээвэр гэгддэг ноён оргил Эверестэд Монголын уулчид гарахаар дайралт хийж байна

Дэлхийн дээд Эверест, ариун уул Кайлаш, Кала Патар, Лобуче оргил, Катманду хотод Монголын уулчид болон аялагчид саатсан байна
Дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны ноён оргил Эверестэд Монголын уулчид ээлж дараалан гарч уулчдын түүхэнд тод бичигдсэн амжилт үзүүлсэн. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр дэлхийн ноён оргилыг эзэлж, Эверестийн зулайд хөл тавьж байсан түүхтэй. Тэгвэл тэр 20 жилийн дараа дахин дэлхийн ноён оргилд очжээ. Г.Өсөхбаяр эдгээр өдрүүдэд Непалыг зорьж, Кайлашийн гороо, Эверест уулын үндсэн отог хүрэх аялал хийх багийг ахлан яваа аж. Дэлхийн дээд Эверест, ариун уул Кайлаш, Кала Патар, Лобуче оргил, Катманду хотод Монголын уулчид болон аялагчид саатсан байна. Уг багийн ахлагчаар Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр томилогджээ.