Ням, 4-р сар 27, 2025 10:34:39
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 27-04-2024
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

ЭРМИТАЖ МУЗЕЙТЭЙ АЛТАН ОРДНЫ УЛС, БУРХАНЫ ШАШНЫ ӨВИЙН ДУРСГАЛЫН ХАМТАРСАН СУДАЛГАА ХИЙНЭ


Densmaa 2025-04-22 02:04

ОХУ-д ажиллаж буй ССАЖЗЯ-ны харьяа музейн байгууллагын удирдлагууд Улсын Эрмитаж музейн ерөнхий захирал, ОХУ-ын ШУА-ийн Академич Б.М.Пиотровскийтэй уулзав.

    Уулзалтаар Академич М.Б.Пиотровский Монголын төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнээр Улсын Эрмитаж музейтэй танилцаж буйд талархаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж тухайлсан үзэсгэлэн, ном товхимол, хээрийн шинжилгээний анги гаргаж, эрчимтэй хамтран ажиллах саналыг тавьжээ. Эрмитажийн зүгээс Монголын зарим судлаачидтай өрнүүлж ирсэн уламжлалт харилцаандаа өндөр ач холбогдол гэдгээ онцолсон байна.
 
Улсын Эрмитажийн музейн Монголын танхимд маш олон үнэт дурсгалууд хадгалагддаг бөгөөд тэдгээрийн дунд алдарт Ноён уулын болоод бурхны шашны эд зүйлсийн цуглуулга дэлхийд нэн алдартай. Удахгүй бурхны соёл дахь Монголчуудын хувь нэмрийг тодотгох томоохон үзэсгэлэнг Буриад улсаас ирсэн дурсгалуудтай хамтран дэглэн гаргахаар ажиллаж байгаагаа дуулгав. Эрмитаж музейтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж Монголтой холбоотой бүхий л цаг үеийн дурсгалуудыг “Дэлхийд тархсан Монгол өв” цувралд 5 боть болгон хэвлүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлсэнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун талархлаа илэрхийлсэн байна. Тэрээр Чингисийн чулууны бичээсийн А хуулбарыг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед айлчлахад дурсгал болгосон нь гадны улсуудаас хамгийн анх Чингис хаан музейг дэмжиж өгсөн соёлын өвийн хуулбар гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Эрмитаж музей нь Монголын Алтан Орд улсын өв, бурхны шашны хамгийн баялаг сан хөмрөгтэй учир хамтарсан судалгаа хийх, үзэсгэлэн, ном каталог хамтран гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Алтан орд улсын хамгийн баялаг судалгааны үр дүн тус музейд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг Монгол улсад хэвлэн нийтлэх хүсэлтээ илэрхийлжээ.
 
Уулзалтын дараа Монголын музейн удирдлагууд Улсын Эрмитажийн Алтан сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт дурсгалуудыг үзэж сан хөмрөгтэй танилцсан байна.

Үзсэн: 4326

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: