Эмэтэйчүүдийн тулгамдсан асуудлаар ярилцав

Монголд 1 сая 196 мянган хүн ажиллаж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд байна
ГБХНХЯ-наас “Эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн хөгжил хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин эмэгтэйчүүдийн эрх, тулгамдаж буй асуудал, төр, иргэний нийгмийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны саналуудаа хэлэлцэв. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувь байгаа нь эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлийн хүн, ахмад настнаа асрах зэрэг цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулж байгаатай холбоотой юм. Ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой. Цаашид Монгол Улсад Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх тэгш, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг нийгмийг бий болгохыг зорьж байгаа аж. Монголд 1 сая 196 мянган хүн ажиллаж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд байна. Мөн 2024 оны байдлаар 15 аймаг, зургаан дүүргийн хүүхэд харах үйлчилгээний төвд 315 хүүхэд асрагч эмэгтэйчүүд ажиллаж байна.