Ням, 4-р сар 27, 2025 10:46:06
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 27-04-2024
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепинтэй уулзав


Densmaa 2025-04-21 12:04

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцсв

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин тэргүүтэй агаарын чанарын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тэрбээр "Нэн тэргүүнд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд эхний ээлжид айл өрхүүдийн гэр, байшинг дулаална. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна" гэдгийг онцолж байв.

Үзсэн: 5199

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: