Орос улсад төмөр замын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ

Дэд бүтэц, зам тээврийн салбарт шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ажиллах боловсон хүчин нэн хэрэгцээтэй байгаа талаар дурдсан юм
Монгол, Орос улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэж байна. Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Эрхүү xотын Зам харилцааны их сургуулийн Ректор Трофимов Юрий Анатольевичыг хүлээн авч уулзах үеэрээ дурдав. Уулзалтын үеэр тэрбээр, хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаа зам, тээврийн салбарт чухал байр суурийг эзэлдэг. Мөн дэд бүтэц, зам тээврийн салбарт шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ажиллах боловсон хүчин нэн хэрэгцээтэй байгаа талаар дурдсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд зам тээврийн салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцох инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг тус сургуульд бэлтгэх, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.