Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Монгол Улс 500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд өндөр үзүүлэлт аж
ЭХЭМҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь хүүхдэд хийж буй 11, ЭХЭМҮТ-д хийсэн 5 дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Тус эмнэлгийнхэн цаашид нэг наснаас доош бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эмнэлэгт төвлөрч байгаа мэс заслын ачаалал болон гадаадад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг одоогоор 500 орчим хүнд хийгээд байна. Монгол Улс 500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд өндөр үзүүлэлт аж. Цаашид ч монгол хүн эх орондоо эмчлүүлэх боломжийг өргөжүүлэхийг зорьж байгаа юм.