“Улаанбаатар хотын цирк” арга хэмжээг нийслэлийн төв талбайд зохион байгуулж байна

Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомын эзэн, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч оролцож байна
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор уг “Улаанбаатар хотын цирк” арга хэмжээг нийслэлийн төв талбайд зохион байгуулж байна. Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомын эзэн, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байгаа юм.