Монголын анхны паппет кино болох “Пөөдөө” нээлтээ хийнэ

Дөрвөн жил гаруйн хугацаанд бүтсэн уг кинонд 250 гаруй уран бүтээлчийн хөлс, хөдөлмөр шингэсэн байна
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн дэлгэцийн шинэ бүтээл Монголын анхны паппет кино болох “Пөөдөө” уран сайхны кино 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсны нээлтээ хийх гэж байна. Киногоор дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагаврын талаар мэдлэг түгээх зорилготой аж. Уг кино Монголын анхны, Ази тивийн хэмжээнд хоёр дахь “паппет кино” төрлөөр туурвисан бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд хүүхэлдэйн дүрүүдийг амьд мэт хөдөлгөөнтэй, бодит мэдрэмжтэйгээр дүрсэлсэн. Дөрвөн жил гаруйн хугацаанд бүтсэн уг кинонд 250 гаруй уран бүтээлчийн хөлс, хөдөлмөр шингэсэн юм. Энэ төрлийн уран бүтээл маш ховор ажээ.