АНУ-ын Потомакийн их сургуультай хамтарч ажиллана

Хоёр тал соёл, хурал, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ухаалаг хотын технологийг нэгтгэсэн төслүүдэд болон хотын хөгжил, засаглал, төрийн удирдлагын чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ
НЗДТГ, АНУ-ын Потомакийн их сургууль боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ байгуулснаар хоёр тал соёл, хурал, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ухаалаг хотын технологийг нэгтгэсэн төслүүдэд болон хотын хөгжил, засаглал, төрийн удирдлагын чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжтой болж байна. Түүнчлэн хот, хөдөөгийн төрийн албан хаагчдыг зайнаас суралцах боломжоор хангаж, цахим курс, боловсролын платформыг хөгжүүлнэ. Ташрамд дурдахад, талууд 2023 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нийслэлийн төрийн албан хаагчдын боловсрол, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байжээ.