Баасан, 4-р сар 25, 2025 08:21:54
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 24-04-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнд Монгол улс оролцож байна.


Densmaa 2025-04-14 11:04

Монголын асар нь “Монголын амар амгалан-Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулж байна

Япон улсад “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн болж байна. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриан дор зохион байгуулж буй тус экспо нь  зургаан сарын хугацаанд үргэлжилж,  дэлхийн 158 улс, 9 олон улсын байгууллага оролцох юм. Монголын асар нь “Монголын амар амгалан-Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулахаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэнэ. Мөн дэд сэдвийн хүрээнд Go Mongolia үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхох боломжийг бүрдүүлсэн болно. Худалдааны хэсэгт үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний дээж болох арьс шир, ноос ноолуур, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн борлуулж байна.

Үзсэн: 2666

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: