Даваа, 4-р сар 14, 2025 07:07:24
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулав


Densmaa 2025-04-11 01:04

Монголын эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг саарсан ч ашигт малтмалын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөгөөр эрчимтэй өссөн гэжээ

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулав. Эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг саарсан ч ашигт малтмалын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөгөөр эрчимтэй өссөн. Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй Оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Харин 2023, 2024 онд малын хоргодлын томоохон хохирол амссан хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй байна. Азийн хөгжлийн банк 2025 оны 4-р сарын "Азийн хөгжлийн төлөө" тайландаа 2024 онд 4.9 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засгийг 2025 онд 6.6 хувиар өснө гэж төсөөлсөн байна. Харин 2026 онд ДНБ-ний өсөлт 5.9 хувь байх төлөвтэй. 2025 онд жилийн дунджаар инфляц 9.1 хувьтай байх бол 2026 онд 7 хувь болох төлөв гарчээ.

Үзсэн: 2651

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: