Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт бизнес семинарыг зохион байгууллаа

Японы элчин сайдын яамнаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт бизнес семинарыг зохион байгууллаа. Энэ үеэр Элчин сайдын яамнаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав. Түүнчлэн хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ. Семинарт 20 орчим бизнес эрхлэгч оролцож, бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав.