“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гарлаа

2024 оны хүн амын тооллогоор 200 гаруй хүн өөрийгөө “цаатан” гэж бүртгүүлжээ. Тэд 2800 орчим цаа буга маллан аж төрж байна
“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк өнөөдрөөс гүйлгээнд гарлаа. Энэхүү шуудангийн дөрвөн нэр, нэг блок маркт цаатны нүүдэл, цаа бугаа унаад сургуульдаа явж буй хүүхдүүд, цаатан бөө, тайгын анчин болон цаатны отгыг жилийн дөрвөн улирлаар зохиомжлон харуулжээ. Мөн блокны чимэглэл хэсэгт баруун тайгын Гадар Өөс уул, нас бие гүйцсэн этэр цаа бугыг дүрсэлж зурсан байна. “Монгол цаатан” дөрвөн нэрийн маркийг 16 мянган ширхэг хэвлэсэн бөгөөд тус бүр нь 1000 төгрөгийн үнэтэй. Франц улсад хэвлүүлсэн энэхүү маркийг хот, хөдөөгийн шуудангийн салбаруудад худалдаж байна. Цаатнуудын аж төрдөг нутаг нь Хөвсгөл аймгийн Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шишгэдийн голын сав нутаг, Зүүн, Баруун тайга юм. 2024 оны хүн амын тооллогоор 200 гаруй хүн өөрийгөө “цаатан” гэж бүртгүүлжээ. Тэд 2800 орчим цаа буга маллан аж төрж байна.