Даваа, 4-р сар 14, 2025 07:18:00
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Туркменистан Улсын Соёлын дэд сайд Н.Ширимов-ыг хүлээн авч уулзав


Densmaa 2025-04-09 01:04

Хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд энэ онд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, соёл, боловсрол зэрэг салбарын хамтарч ажиллана

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркменистан Улсын Соёлын дэд сайд Н.Ширимов-ыг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Засгийн газар Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсныг онцлов. Соёлын дэд сайд Н.Ширимов Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа бэхжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд энэ онд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиров.

Үзсэн: 3091

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: