Дорно дахин судлалын оюутнууд Элчин сайдтай уулзав

“1915 оны Монгол Улсын хүн амын тооллогын материал”-аас хуулбарлан хэвлэсэн “Монголын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть ном гардуулав
БНПУ-ын Варшавын их сургуулийн Дорно дахины факультетаас зохион байгуулдаг "Нэгдүгээр курсийн оюутнуудын дорно дахины Элчин сайд нартай хийх уулзалт" боллоо. Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, шинээр элссэн дорно дахины судлал, тэр дундаа монгол судлалыг сонгон суралцаж буй оюутнуудад сурлагын амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсад зочлохыг урив. Варшавын их сургуулийн ректор Алоёзи Новак, Дорно дахины судлалын декан Агата Барэяа нарт Краков хотын Шинжлэх ухааны академийн архивт хадгалагдаж байсан нэрт монголч эрдэмтэн Л.В.Котвичийн судалгааны ажил болох “1915 оны Монгол Улсын хүн амын тооллогын материал”-аас хуулбарлан хэвлэсэн “Монголын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть ном гардуулав. Мөн ЭСЯ-наас Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын оюутнуудад монгол үндэстний түүх соёл, уламжлалт хоол танилцуулжээ.