Даваа, 4-р сар 14, 2025 07:18:01
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Мөрөн сум ХБНГУ-ын Барут Марк хоттой хамтран ажиллаж байна


Densmaa 2025-04-09 12:04

Хөвсгөл аймагт экосистемийн тэнцвэрт байдлыг ханган ажиллах талаар хамтран ажиллах санал хэллээ

Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ХБНГУ-ын Барут хот, Япон Улс, БНХАУ-ын Дань дун хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Тэжон хоттой хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа. Мөрөн сум ХБНГУ-ын Барут Марк хоттой 2011 оноос хойш эдийн засаг, байгаль орчин, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц, Хөвсгөл аймагт анх удаа айлчилж байна. Хөвсгөл нутгийн байгалийн үзэсгэлэн, уламжлалт соёл, монгол ахуй Герман улс төдийгүй бүс нутгийн иргэд, жуулчдын сонирхлыг татаж байдаг. Цаашид Хөвсгөл аймагт экосистемийн тэнцвэрт байдлыг ханган ажиллах талаар хамтран ажиллах санал хэллээ. Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Үзсэн: 3092

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: