Даваа, 4-р сар 14, 2025 07:18:00
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалт Ташкент хотноо болж байна


Densmaa 2025-04-07 12:04

Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой

Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж байна. Дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн ОУПХ-ны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна Эмэгтэй парламентчид, Залуу парламентчдын форум тус тус болно. Чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж байна. Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоолыг батлахаас гадна нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчилно. Өнгөрсөн онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр  энэ удаагийн чуулганд Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна. Дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгч чуулж буй уг ассамблейн үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралдах бөгөөд тус хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцоно.

Үзсэн: 4825

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: