Ням, 6-р сар 1, 2025 03:11:33
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 30,31-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа


Densmaa 2025-04-04 12:04

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хамтын ажиллагаа, харилцан айлчлал зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөх илэрхийллээ

       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайдыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ шагналыг гардуулав. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хамтын ажиллагаа, харилцан айлчлал зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөх илэрхийллээ. Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтарч байсан Монгол Улсын төр, засаг, монголын ард түмэнд К.Смит талархал илэрхийлээд цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэлээ.

Үзсэн: 3658

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: