Ням, 5-р сар 11, 2025 14:07:45
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 11-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Монгол Улс, Европын Холбоо Хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ


Densmaa 2025-04-04 11:04

Талууд "Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр"-ийг бүрэн хэрэгжүүлэх, хүний эрх, хууль дээдлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна

Монгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит долоо дахь удаагийн яриа хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Талууд "Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр"-ийг бүрэн хэрэгжүүлэх, тэр дундаа хүний эрх, хууль дээдлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлов. Мөн НҮБ-ын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөө, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах, хүүхдийн эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Монгол Улс, ЕХ цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон ажиллахаар тогтов.

Үзсэн: 2745

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: