Австралын Холбооны Улстай "нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулж байна

Монгол Улсын 16 мянга гаруй иргэн тус улсад оршин сууж байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Австралын Холбооны Улстай "нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулж байна. Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогт нийцүүлэн хэлэлцээрийн ерөнхий агуулга, зарчмын талаар зөвшилцөлд хүрч, дараагийн шатны хэлэлцээг зургаадугаар сард хийхээр тохиров. Ташрамд дурдахад, Монгол Улсын 16 мянга гаруй иргэн тус улсад оршин сууж байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна.
Үзсэн: 934
Tweet