Монгол Улсын Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, ДНБ-ний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авч, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. “Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон. Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн. Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, ДНБ-ний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн. Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2024 оны гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон байна.
Үзсэн: 931
Tweet