“Атрын IV аян”-г албан ёсоор эхлүүлж буйг зарлалаа

“Атрын IV аян”-г 5 үндсэн зорилт, 12 арга хэмжээний хүрээнд 63 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Дархан-Уул аймагт ажиллахдаа “Атрын IV аян”-г албан ёсоор эхлүүлж буйг зарлалаа. Тус аяныг 5 үндсэн зорилт, 12 арга хэмжээний хүрээнд 63 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү аян нь дэвшилтэт технологид суурилсан, дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжиж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулах бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр зөвлөгөөний индрээс “Атрын IV аян”-ы хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, технологийг үе шаттай нэвтрүүлж, ургамал хамгааллын цогц ажлыг төлөвшүүлнэ гэв.
Үзсэн: 933
Tweet