Швед-Монголын парламентын найрамдлын бүлэг хуралдав

Швед-Монголын парламентын найрамдлын бүлэгт Шведийн парламентад суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл багтсан нь Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч буйг онцлов
УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн ноён Маркус Виечилтэй цахим уулзалт хийлээ. Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын талаар танилцуулав. Мөн уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцааг гүнгийрүүлэн бэхжүүлэх, тэр дундаа парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэв. Швед-Монголын парламентын найрамдлын бүлэгт Шведийн парламентад суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл багтсан нь Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйг харуулж байгааг онцлон тэмдэглэв.
Үзсэн: 936
Tweet