Мягмар, 5-р сар 13, 2025 12:10:30
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“1000 AI Ambassador” төслөө танилцуулав


Densmaa 2025-03-31 11:03

Хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг өргөжүүлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв

      Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллах үеэрээ 400 гаруй сурагчтай уулзаж  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1000 AI Ambassador” төслөө танилцуулсан юм. Тус яам нь орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажил эхлүүлж байгаагаа зарлаж, төслийн хүрээнд “1000 AI ambassador”-ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжинэ. Эдгээр манлайлагч нь өөрсдийн мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх юм. Хөтөлбөрийн үр дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг өргөжүүлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв.

Үзсэн: 4883

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: