Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-04-2025
монгол

Шинэ мэдээ

Манай орны цаг агаар сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 градусаар дулаарчээ


Densmaa 2025-03-31 11:03

Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 градусаар дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Мөн хүлэмжийн хийн нийт ялгарал 1990 оноос хойш 82.1 хувиар нэмэгдсэн нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ, малын тоо толгойн өсөлттэй холбоотой ажээ.  Нийт хүлэмжийн хийн 51.1 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.7 хувийг эрчим хүчний салбар, үлдсэн хувийг аж үйлдвэр, барилга, тээвэр, хог хаягдлын салбар ялгаруулж байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.

Үзсэн: 489

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна