Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-03-2025
монгол

Шинэ мэдээ

“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ зохион байгуулж байна


Densmaa 2025-03-28 11:03

Тус арга хэмжээнд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллагууд, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна

      Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ зохион байгуулж байна. “Монголын цахим худалдааны долоо хоног”-ын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон үндэсний экспертүүд Монгол Улсын цахим худалдааны орчинг сайжруулах, хил дамнасан худалдаанд блокчэйн ашиглах, бусад улс орны цахим худалдаатай холбоотой практик зэрэг сэдвээр илтгэл тавьж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах юм. Тус арга хэмжээнд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллагууд, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна. 

Үзсэн: 2653

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна