Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-03-2025
монгол

Шинэ мэдээ

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн-д Итгэмжлэх захидлаа өргөн барив


Densmaa 2025-03-28 11:03

Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 2005 онд нэгдэн орсон бөгөөд Элчин сайд Д.Энхтайван нь 10 жилийн дараа Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар ажиллахаар болж байна

       Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн-д Итгэмжлэх захидлаа өргөн барив. Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар томилогдон Итгэмжлэх захидлаа өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.  Элчин сайд Д.Энхтайван АСЕАН нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглээд Монгол Улс нь АСЕАН болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, АСЕАН-тай түншлэлийн харилцаа тогтоох эрмэлзэлтэй буйгаа дахин нотлов. Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 2005 онд нэгдэн орсон бөгөөд Элчин сайд Д.Энхтайван нь 10 жилийн дараа Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар ажиллахаар болж байна.

Үзсэн: 2660

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна