Цаатан иргэдийн аж амьдралтай танилцлаа

2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Цагааннуур сумын Зүүн тайгад цаа маллан амьдарч буй цаатан иргэдийн аж амьдралтай танилцлаа. Энэ үеэр Цаатан иргэд тулгамдаж буй асуудал байна гэдгийг хэлж байлаа. Тухайлбал цааны бэлчээр муудсан. Ихэнх нутаг тусгай хамгаалалтад байдаг тул цааг өвстэй газар бэлчээж маллахад хүндрэлтэй. Цаатан иргэд зуны улиралд цааны бэлчээр дагаад тайгад гарчихдаг учраас төрийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг. Мөн залуучуудад соёл хүмүүжлийн ажил явуулах шаардлагатай зэрэг асуудалд анхаарч ажиллаж, шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Засаг дарга Л.Төмөрбаатар хоймор нутгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийг маллан амьдарч буй цаатан иргэдийн амьдрал ахуйг дэмжин ажиллана. Ялангуяа үндэсний цөөнхийн өв соёлыг хадгалж үлдэх, төрийн үйлчилгээг алслагдсан бүс нутагт амьдарч байгаа цаатан иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллах болно гэдгийг хэллээ. Хөвсгөл аймаг 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувиар цөөрсөн байна. Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.
Үзсэн: 2092
Tweet