Элчин сайд Кэйти Смиттийг хүлээн авч уулзав

Элчин сайд К.Смитт богино хугацаанд идэвх зүтгэл гарган ажиллаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсанд талархал илэрхийлж, ГХЯ-ны “Алтан гэрэгэ" гардуулав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смиттийг албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш Австрали Улстай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж улмаар “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулахаар талууд ажиллаж байгааг сайшаан тэмдэглэв. Мөн Элчин сайд К.Смитт богино хугацаанд идэвх зүтгэл гарган ажиллаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын ажил үйлст нь амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэв. Элчин сайд К.Смитт Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, ялангуяа боловсрол, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт шат ахиж буйд сэтгэл өндөр байгаагаа онцлоод Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яамны нийт удирдлага, албан хаагчдад талархал илэрхийлэв.
Үзсэн: 2150
Tweet