ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделтэй уулзлаа

“Хуулийн төслийн зорилго нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой санал тусгав"
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах ажил, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай Тоби Мендел ярихдаа “Хуулийн төслийн зорилго нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой саналыг тусгасан” гэв.