Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимийн үйл ажиллагаатай танилцаж, судлаачидтай уулзлаа


Densmaa 2025-03-24 11:03

Тус тэнхимийн төгсөгчид нь дэлхийн өнцөг булан бүрд Монгол орны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, өөрсдийн шавь нараа бэлтгэн гаргасаар байна

       УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуульд ажиллах үеэрээ Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимийн үйл ажиллагаатай танилцаж, судлаачидтай уулзлаа. Тус тэнхимийн  төгсөгчид нь дэлхийн өнцөг булан бүрд Монгол орны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, өөрсдийн шавь нараа бэлтгэн гаргасаар байна. Монгол Улс, Кэмбрижийн их сургуультай хамтарсан “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн судлалын судалгааны тэтгэлэг”-ийг 2024 онд зарласан. Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран “Монгол-Кэмбриж” форумыг хоёр удаа зохион байгуулж байв. Тэнхимийн судлаачид одоогоор дөрвөн судалгаан дээр ажиллаж байна. “Хималайн холбоо хамаарал: Хайлж буй мөсөн голууд, Дархан цаазат газар нутаг ба уур амьсгалын өөрчлөлтөд зохицох хөдөлгөөнт технологи”, “Монголын махны худалдаа”, “Хил дамнан урсдаг Азийн гол мөрний усны менежмент” зэрэг судалгаа болно. Судлаачид монгол судлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүний нөөц бэлтгэх нь чухлыг тэмдэглэсэн юм.

Үзсэн: 962

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна