Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол-Италийн зөвлөлдөх уулзалт болов


Densmaa 2025-03-24 11:03

Талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, түүнд тавьж буй зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, түүнд тавьж буй зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг бодит агуулга, үр дүнтэй тэмдэглэх талаар санал солилцов.  Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын зарим асуудлаар ярилцав.

Үзсэн: 972

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна