Бэст сэллер номын зохиогчтой уулзав

Тус уулзалтад Боловсролын сайд, УИХ-ын гишүүн П.Наранбаяр, АНУ, Англи, Австралийн ЭСЯ-ны төлөөлөгч тэргүүтэй 500 гаруй зочин оролцов
Олон улсад борлуулалт сайтай уран зохиолын номын зохиолчтой онлайнаар уулзах үйл ажиллагааг Монголд анх удаа зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд Монголын уншигчид зөвхөн эх хэлээрээ төдийгүй англи хэлээр дэлхийн шилдэг номуудыг шимтэн уншдаг болсон. Тус уулзалтад Боловсролын сайд, УИХ-ын гишүүн П.Наранбаяр, АНУ, Англи, Австралийн ЭСЯ-ны төлөөлөгч тэргүүтэй 500 гаруй зочин оролцов. Бичсэн ном нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй найман зохиолч энэхүү уулзалтад оролцов. “World of Language” компанийн зөвлөх Жон Пэрсонс ярихдаа, “Сүүлийн гурав хоногт нийслэлийн зургаан дунд сургуулиар явж уран зохиолын талаар хүүхдүүдээс асуухад зохиолчдыг мэдэхээс гадна дүрийн онцлог, өрнөх үйл явдлын талаар мэдэж байсан нь намайг гайхшруулсан” гэв.
Үзсэн: 2996
Tweet