Монгол Улс иргэдийнхээ аз жаргалын үнэлэмжээр 147 орноос 77 дугаарт бичигдэв

10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан байна
Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны дүнгээр Монгол Улс иргэдийнхээ аз жаргалын үнэлэмжээр 147 орноос 77 дугаарт бичигдэж, өмнөх оны эрэмбээ хадгалжээ. Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв улс бүрээс 1000 хүнээс асуулга авч, сүүлийн гурван жилийн дунджаар жигнэн 0-10 хүртэлх оноогоор үнэлдэг байна. 10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч 2024 онд эрс доошлон 61-77 руу ухарч байлаа. Хойд Европын орнууд итгэлцэл, өгөөмөр сэтгэлийн үзүүлэлтээр эрэмбэд мөн л тэргүүлсэн бол Монгол Улс танихгүй хүнд туслах үзүүлэлтээр 132 дугаарт, гээсэн түрийвчийг танихгүй хүн эргүүлэн өгөх магадлалаар 102 дугаарт жагсжээ. Тэгвэл энэхүү жагсаалтыг Финланд улс найм дахь жилдээ дараалан тэргүүллээ.
Үзсэн: 2572
Tweet