Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-03-2025
монгол

Шинэ мэдээ

Венецийн Биенналийн ерөнхийлөгч ноён Пьетранжело Буттафуоко монголд айлчилж байна


Densmaa 2025-03-21 12:03

Алдарт аялагч Марко Пологийн аялсан аян замын тэмдэглэлийн дагуух орнуудтай хамтран хэрэжүүлэх “Тэнгэрээс ирсэн салхи” төслөө Монголд хэрэгжүүлэх тухай ярилцсан байна

     Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Венецийн Биенналийн ерөнхийлөгч ноён Пьетранжело Буттафуоко, албаны хүмүүсийн хамт Монгол Улсад анх удаа айлчилж байна. Айлчлалын үеэр хоёр орны дүрслэх урлагийн салбарт харилцаа хамтын ажиллагааны талаар ССАЖЗ-ын сайд Номинтой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр алдарт аялагч Марко Пологийн аялсан аян замын тэмдэглэлийн дагуух орнуудтай хамтран хэрэжүүлэх “Тэнгэрээс ирсэн салхи” төслөө Монголд хэрэгжүүлэх тухай ярилцсан байна. Энэ үеэр Венецийн Биенналийн ерөнхийлөгч ноён Пьетранжело Буттафуоко “Монголд ирсэндээ баяртай байна. Марко Пологийн аялсан замаар дахин аялж, тэдгээр оронтой соёл урлагийн хамтын ажиллагаа хөгжүүлж, үзэсгэлэн гаргах зорилготой” гэсэн юм.  Өмнөх Венецийн Биенналийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид сонирхолтой павьлион гаргаж, чанартай сайхан бүтээлүүдээрээ оролцож олон орны үзэгчдийн анхаарал, сонирхлыг татаж байсныг дурьдаад  ялангуяа Хойд Африкийн уран бүтээлч, судлаачид Монголын үзэсгэлэнг  өндрөөр үнэлсэн гэв.

Үзсэн: 1350

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна