Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Шинэ Дели хотноо 10 дахь удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд оролцож байна


Densmaa 2025-03-19 10:03

Манай улс энэхүү яриа хэлэлцээнд Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтны түвшинд тогтмол оролцож байна

БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. "Ард иргэд, Энх тайван, Эх дэлхий” сэдвийн хүрээнд болж буй энэхүү яриа хэлэлцээнд 125 орны Засгийн газрын гишүүн, төр, засгийн тэргүүн асан, бизнес, технологийн манлайлагчид, олон улс, аюулгүй байдал, стратеги судлаач, эрдэмтний 4000 орчим төлөөлөл оролцож байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэхүү яриа хэлэлцээний хүрээнд Энэтхэг, Швед, Филиппин, Испани, Перу зэрэг улсын Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. БНЭУ-ын Засгийн газар, “Ажиглалт, судалгааны сан” хамтран 2016 оноос зохион байгуулдаг “Райзина-яриа хэлэлцээ” нь олон улсын нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг тавцан юм. Манай улс энэхүү яриа хэлэлцээнд Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтны түвшинд тогтмол оролцож байна.

Үзсэн: 3188

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна