Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Нью-Йорк хотноо Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд оролцож байна


Densmaa 2025-03-19 10:03

Төр, засгаас хууль, эрх зүйн орчныг байнга сайжруулж, гэр бүлийн эрх зүйн зохицуулалтад шинэчлэлийн тэнцвэрийг хангах зорилгоор “Хөдөлмөрийн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсныг тэмдэглэлээ

Нью-Йорк болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн чуулганд НҮБ-ын гишүүн 180 улсын төлөөлөгчид, тэдгээрийн дотор 140 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Тус чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улс сүүлийн 30 жилд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр олсон ололт амжилт, үр дүнгээс танилцуулав. Мөн төр, засгаас хууль, эрх зүйн орчныг байнга сайжруулж, гэр бүлийн эрх зүйн зохицуулалтад шинэчлэлийн тэнцвэрийг хангах зорилгоор “Хөдөлмөрийн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсныг тэмдэглэлээ. Цаашид эмэгтэйчүүдийн албан ёсны ажил эрхлэлт, орлого нэмэгдүүлэх, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх, орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж байгааг тэмдэглэв. Түүнчлэн чуулганд оролцож байгаа манай улсын төр, иргэний нийгэм, залуусын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Бээжингийн тунхаглал ба Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцсэн олон арга хэмжээнд оролцсоны дотор бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, цахим орчинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үед эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг асуудлаарх тусгай арга хэмжээнд идэвхтэй оролцлоо. 

Үзсэн: 3201

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна