АНУ-ын Юта мужийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээллээр улсын хэмжээнд хавдрын 104 эмч дутагдалтай байна
"Хавдар судлалын үндэсний төв" АНУ-ын Юта мужийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг сургаж, шинээр байгуулах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг бэлтгэхээр болжээ. “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг 600 ортой барих бөгөөд барилгын ажил энэ хавраас эхэлнэ. Барилга 2030 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээллээр улсын хэмжээнд хавдрын 104 эмч дутагдалтай байна.