Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-03-2025
монгол

Шинэ мэдээ

Австрид ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангана


Densmaa 2025-03-17 12:03

Австрид манай улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монголд БНАУ-ын 40 орчим иргэн оршин сууж байна

Монгол Улсын Засгийн газраас Австрид ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон баталснаар Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх аж. Өнөөдрийн байдлаар Австрид манай улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монголд БНАУ-ын 40 орчим иргэн оршин сууж байна.

Үзсэн: 2557

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна