“Taste of Australia” болно

Монгол улсад суугаа Австралийн Элчин Сайдын Яамнаас Австралийн долоо хоногийг зохион байгуулах гэж байна
Монгол улсад суугаа Австралийн Элчин Сайдын Яамнаас Австралийн долоо хоногийг зохион байгуулах гэж байна. Мөн “Эмэгтэйчүүдийн форум”, “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр” болно. Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвтэй уулзалт болох гэж байна. Австралийн уугуул соёл, урлагийг түгээх зорилгоор Австралийн диджеридүү хөгжимчин Matthew Doyle, бүжигчин Brock Tutt, дуучин Josh Sly нар Соёл урлагийн их сургуулийн хөгжим, бүжгийн ангийн оюутнуудтай хамтран тоглоно. Австралийн сайн дурынхны хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах хүрээнд зохион байгуулж буй “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар, долоо хоногийн эцэст “Taste of Australia” болох ажээ.
Үзсэн: 1600
Tweet