Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14,15-03-2025
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНПУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна


Densmaa 2025-03-14 11:03

Төрийн айлчлалаар харилцааны түвшинг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцоллоо

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа. Хэлэлцээ үр дүнтэй, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Төрийн айлчлалаар харилцааны түвшинг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцоллоо. Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болголоо. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, геологи, дэд бүтэц, тээвэр ложистик, боловсрол, шинжлэх ухаан, археологи, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов. Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Үзсэн: 45

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна