НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан боллоо

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит долоодугаар илтгэл, тайланг хэлэлцүүлэв
НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо боллоо. Жил бүр Хүний эрхийн зөвлөлийн хуралтай уялдуулан зохион байгуулдаг тус хуралдаанд иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит долоодугаар илтгэл, тайланг хэлэлцүүлэв. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны ээлжит хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагууд Холбооны дотоод зохион байгуулалт, засаглалын асуудлыг хэлэлцэхээс гадна сонгон авсан хүний эрхийн асуудлаар мэдлэг, туршлагаа солилцдог уламжлалтай.
Үзсэн: 43
Tweet