Монголд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг Fibo Cloud компани

Fibo Cloud компани нь Узбекистан Улсын харилцаа холбооны тэргүүлэх оператор болох “Uztelecom JSC” компанитай үүлэн технологийг нутагшуулах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг Fibo Cloud компани нь Узбекистан Улсын харилцаа холбооны тэргүүлэх оператор болох “Uztelecom JSC” компанитай үүлэн технологийг нутагшуулах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь дата төвийн чиглэлээр Төв Азид хийж буй хоёр дахь экспорт бөгөөд Фибо Клауд компанийн хоёр жилийн өмнө Казахстаны дата төвийн томоохон төлөөлөл болох Транстелекомтой хэрэгжүүлэн нэвтрүүлсэн төслийн дараагийн алхам юм. Узбекистан нь одоогоор Tier-3 түвшний хоёр дата төвийг өргөтгөн, ирэх жилүүдэд тав болгох, цаашлаад бүс нутгийн дижитал маркетплэйс нэвтрүүлэх боломжийг хангах тухай хоёр компанийн төлөөллийн уулзалтаар ярилцсан. Энэ үүднээс Монголын технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Узбекистан Улсын бизнес эрхлэгчдэд PaaS хэлбэрээр хүргэх, төлбөр тооцоог компани байгуулалгүй хялбар хийх давуу талтай.
Үзсэн: 42
Tweet