Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14,15-03-2025
монгол

Шинэ мэдээ

Энэ онд Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэнэ


Densmaa 2025-03-14 11:03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу Монголын 5 ахмад дайчинд «1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой» медаль гардуулах ёслол зохион байгууллаа

      Энэ онд Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэнэ.  Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яаманд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу Монголын 5 ахмад дайчинд «1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой» медаль гардуулах ёслол зохион байгууллаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков “Өнөөдөр бид Улаанбаатар хотод амьдардаг 5 ахмад дайчинд медаль гардууллаа. Түрүүн дурдсан хоёр ойг тэмдэглэх хүрээнд ирэх 5 дугаар сард Москвагийн Улаан талбайд болох ойн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор урьсны хариуд ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн. Бид энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг бэлтгэж байна” гэсэн юм. ОХУ-ын БХЯ-ны сайд Андрей Белоусовын өгсөн мэдээллээр энэ жилийн цэргийн жагсаалд оролцох урилгыг нөхөрсөг харилцаатай 19 оронд илгээжээ. Манай улсын хувьд тус баярын жагсаалд албан ёсоор оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу Монголын нийт 25 ахмад дайчинд «1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой» медаль гардуулж байгаа бөгөөд үлдсэн 20 медалийг ОХУ-ын ЭСЯ-аас орон нутагт нь очиж гардуулах юм.

Үзсэн: 42

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна