Ням, 4-р сар 27, 2025 18:56:13
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 27-04-2024
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам үргэлжилж байна


Densmaa 2025-03-14 11:03

манай улс одоогийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна

       Италийн Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам үргэлжилж байна. Спортын найман төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж буй энэхүү наадмаас манай улс одоогийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.Тодруулбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медалиар энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дууллыг Туринд эгшиглүүлэв. Түүний авсан медаль манай улсын гурав дахь алт болж байгаа юм. 2017 онд манай тамирчин хоёр алтан медаль хүртэж байсан бол найман жилийн дараа ийнхүү гурав дахь алтан медалиа хүртэж буй юм. Манай тамирчдын тэмцээн гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрлөөр үргэлжилнэ.

Үзсэн: 1465

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: