Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Монгол, Туркийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн онцлог цаг үед Элчин сайдаар томилогдсон Башак Гэнч Юкселд баяр хүргэж, амжилт хүсэв
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг олон жилийн түүхтэй Монгол, Туркийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн онцлог цаг үед Элчин сайдаар томилогдсон Башак Гэнч Юкселд баяр хүргэж, амжилт хүсэв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан, нийтлэг зорилтын хүрээнд улам бүр гүнзгийрүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Үзсэн: 35
Tweet