“FOODEX JAPAN 2025” Токио хотод нээлтээ хийв

Байгалийн самар, чацаргана, шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, бяслаг зэрэг үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахаар оролцож байна
50 дахь удаагийн Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн “FOODEX JAPAN 2025” Токио хотод нээлтээ хийв. Уг үзэсгэлэнд манай улсаас 6 аж ахуйн нэгж байгалийн самар, чацаргана, шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, бяслаг зэрэг үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахаар оролцож байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцох нь манай хүнсний салбарын экспортын боломжийг өргөжүүлж, олон улсын төвшинд өрсөлдөхүйц чанарыг бий болгох зэрэг давуу талтай. Өнгөрсөн жил манай улсаас тус үзэсгэлэнд 5 аж ахуйн нэгж оролцож байв.
Үзсэн: 33
Tweet