“Могой жил” 1 унцын 999.9 сорьцтой дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргалаа

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдэг барьсан, уламжлалт зургийн аргаар зурж бүтээв
Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилд зориулан “Могой жил” 1 унцын 999.9 сорьцтой дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас Монгол уран зургийн аргаар зурсан 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил”, 2023 онд “Туулай жил”, 2024 онд “Луу жил” 1 унцын дурсгалын мөнгөн зоос үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдэг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. “Могой жил” дурсгалын зоосыг Монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, орчин үеийн технологиор үйлдвэрлэжээ.
Үзсэн: 286
Tweet